Шууд Chart

Орон нутгийн сонгуультай холбоотой тоон мэдээлэл

2016-10-19 13:54:06

2016 оны Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой сонирхолтой тоон мэдээллийг хүргэе.

Энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн Хурлын сонгуульд 15185 нэр дэвшигч 7299 суудлын төлөө өрсөлдөж байна. Тодруулбал, 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос 7299 төлөөлөгчийг сонгоно. 15185 нэр дэвшигчийн 14249 нь улс төрийн нам, эвслээс дэвшиж байгаа бол 710 бие даагч байна. Мөн 4530 эмэгтэй нэр дэвшигч байгаа юм.  

Тойргуудын хувьд хүн амын тоогоос хамаарч дээд тал нь 13-14 мандаттай бол багадаа 2-3 мандаттай байна.

Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж буй. Хэсгийн хороодод нийт 15000 хүн ажиллаж байгаа. Мөн мэдээлэл технологийн багт 2500 хүн ажиллаж байгаа юм.

 Энэ удаагийн сонгуульд зориулж нийт 1765 төрлийн 2 сая гаруй саналын хуудас хэвлүүлж хэсгүүдэд хүргүүлсэн. Үүнээс гадна сонгууль зохион байгуулах зардалд 13.9 тэрбум төгрөг төсөвлөсөн.

 

Нийтэлсэн: Сонгууль 2016

Орон нутгийн сонгуультай холбоотой тоон мэдээлэл  
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй