Шууд Chart

Улсын хэмжээнд сонгогчдын ирц 16.8 хувьтай байна

2016-10-19 14:44:43

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц хангалтгүй байна.

Тодруулбал, аймгуудын хэмжээнд ирц 19.9 хувьтай байгаа бол нийслэлийн хэмжээнд 12.9 хувийн ирцтэй байна. Харин улсын хэмжээнд сонгуулийн санал хураалт 16.8 хувийн ирцтэй байна. Тиймээс иргэдийг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа.

Өнгөрөгч 2012 оны орон нутгийн сонгуулиар 12:00 цагийн үед улсын хэмжээнд сонгогчдын ирц 15.7 хувьтай байжээ.

Үүнээс гадна энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 15 мянган хүн өрсөлдөж байгаа тул энэ олон хүний мэдээллийг нэгэн зэрэг дэлгэцээр дамжуулж УИХ-ын сонгуулийн дүн шиг танилцуулах боломжгүй гэдгийг Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.   

Мөн баруун болон төвийн аймгийн зарим сумдаар цас ихтэй, даваа гүвээ хаагдсан мэдээлэл байгаа учраас харанхуй болохоос өмнө иргэдээ уриалж саналаа өгөхийг уриалж байгаа аж.

 

Нийтэлсэн: Сонгууль 2016

Улсын хэмжээнд сонгогчдын ирц 16.8 хувьтай байна  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй