Шууд Chart

УИХ-ын дарга М.Энхболд саналаа өгөв

2016-10-19 14:55:57

Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр орон даяар явагдаж байна. УИХ-ын дарга М.Энхболд харьяалагдах дүүрэгтээ буюу Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд 13:00 цагт саналаа өглөө. 

Тэрбээр орон нутгийн удирдлагаа сонгох ИТХ-ийн сонгуульдаа идэвхитэй оролцохыг нийт ард иргэддээ уриалсан.

УИХ-ын даргыг санал өгөх үеэр тус хэсгийн сонгогчдын 17 хувь нь саналаа өгөөд байв. Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036 дугаар хэсгийн санал авах байранд нийт 2806 сонгогч санал өгөхөөс 346 сонгогч түр хасалт хийлгэж, албан ёсоор тус хороонд 2460 сонгогч саналаа өгөх ёстой гэж Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог, 2036-р хэсгийн зохицуулагч Д.Мөнх-Амгалан хэллээ. Оройны 22:00 цаг хүртэл үргэлжлэх энэхүү санал хураалтаар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос 7282 төлөөлөгчийг сонгох юм.

Нийтэлсэн: Сонгууль 2016

УИХ-ын дарга М.Энхболд саналаа өгөв  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй