Шууд Chart

Завхан аймагт сонгогчдын ирц 62 хувьтай байна

2016-10-19 17:35:58

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

Завхан аймагт 17:00 цагийн байдлаар сонгогчдын нэрсийн тоонд өөрчлөлт орж 44.984 сонгогчоос 28.038 сонгогч саналаа өгч ирц 62.33 хувьтай байна. Нөмрөг сумын иргэд хамгийн идэвхтэй саналаа өгч 79.9 хувьтай байгаа бол Шилүүстэй сум 78.2 хувь,  Завханмандал сум 78 хувьтай харин Баянтэс сум хамгийн бага буюу 46.4 хувийн ирцтэй байна.

Одоогийн байдлаар Завхан аймгийн хойд чиглэлийн сумдад цас орж 20-30 см хунгарласан байгаа тул Баянтэс, Баянхайрхан, Тэс зэрэг сумдад сонгогчдын ирц муу байна гэдэг мэдээллийг аймгийн сонгуулийн хорооноос өглөө.

Тухайлбал, Баянтэс сумын Жавхлант багт гэхэд сонгогчдын ирц 17:00 цагийн байдлаар 27 хувьтай байгаа юм байна. Улиастай сумын багуудаас Богдын гол баг хамгийн бага буюу 45 хувийн ирцтэй байна. Бусад хэсгийн хороо 60-аас дээш хувийн ирцтэй байна гэдэг мэдээллийг өгч байна.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Завхан аймагт сонгогчдын ирц 62 хувьтай байна  
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй