Шууд Chart

10 аймагт сонгогчдын ирц бүрджээ

2016-10-19 18:11:53

Сонгуулийн ерөнхий хорооноос орон даяар сонгогчдын ирцийн мэдээллийг 17:00 цагийн байдлаар танилцууллаа.

17:00 цагийн байдлаар аймгуудын дундаж ирц 49.1 хувьтай байна. Нийслэлийн сонгогчдын ирц 30.9 хувьтай байгаа юм. Харин улсын хэмжээнд сонгогчдын ирц 40.9 хувьтай байна.

Аймгуудын ирцийг танилцуулбал,

  • Архангай аймаг- 55 хувь
  • Баян-Өлгий аймаг- 56.9 хувь
  • Баянхонгор аймаг- 54.5 хувь
  • Булган аймаг- 48 хувь
  • Говь-Алтай аймаг- 56.2 хувь
  • Говьсүмбэр аймаг- 46.6 хувь
  • Дорноговь аймаг - 45.3 хувь
  • Дорнод аймаг- 44 хувь
  • Дундговь аймаг-, 46.3 хувь
  • Завхан аймаг- 45 хувь
  • Өвөрхангай аймаг- 50.9 хувь
  • Өмнөговь аймаг- 48.7 хувь
  • Сүхбаатар аймаг- 61.8 хувь
  • Сэлэнгэ аймаг- 45.5 хувь
  • Төв аймаг- 50.4 хувь
  • Увс аймаг- 56.6 хувь
  • Ховд аймаг- 57.1 хувь
  • Хөвсгөл аймаг- 44.2 хувь
  • Хэнтий аймаг- 49.9 хувь
  • Дархан-Уул аймаг- 32.8 хувь
  • Орхон аймаг- 31.6 хувьтай байна.

Улсын хэмжээнд 50-иас дээш хувийн ирц бүрдсэн 10 аймаг байгаа бол нийслэлд зөвхөн Багахангай дүүрэгт ирц бүрдсэн байна.  

Нийтэлсэн: Сонгууль 2016

10 аймагт сонгогчдын ирц бүрджээ  
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.70.38.xxx] 2016-10-19 18:48
Алдаатай бичсэн байна. Архангай 55,3 гэх мэт

Бидэнтэй нэгдээрэй