Шууд Chart

Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооноос шаардлагатай шатахууны зардлыг гаргажээ

2016-10-19 20:04:00

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 82500 иргэн сонгуулийн нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 17:00 цагийн байдлаар 36485 иргэн санал өгч дундаж ирц 44.2 хувьтай байна. Өнөөдөр их хэмжээний цас орсны улмаас Рашаант сумын нутагт зам даваа хаагдсан. Тиймээс шаардлагатай шатахууны зардлыг аймгийн сонгуулийн хорооноос шийдвэрлэж өгчээ.

Сонгуулийн ирц Шинэ-Идэр, Төмөрбулаг, Тариалан, Арбулаг суманд бага байгаа бол Жаргалант суманд хамгийн өндөр 60 гаруй хувьтай байна. Одоогоор ямар нэг зөрчил маргаан гараагүй бөгөөд аймгийн хэмжээнд 684 ажиглагч ажиллаж байна. Сонгуулийг 1327 төрийн албан хаагч хуулийн хүрээнд зохион байгуулж байгаа ажээ.

Нийтэлсэн: Сонгууль 2016

Хөвсгөл аймгийн сонгуулийн хорооноос шаардлагатай шатахууны зардлыг гаргажээ  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй