Шууд Chart

МУГТ Д.Сумъяаг "Хангарди" одонгоор шагналаа

2016-10-29 14:11:00

Нийслэлийн 377 жилийн ойг  тохиолуулан зарим хүмүүсийг нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагналаа. Бразилийн Рио де Жанеро хотноо зохион байгуулагдсан “Рио-2016”  зуны олимпийн наадмаас жудо бөхийн төрөлд “Мөнгөн медаль” хүртэж, эх орныхоо нэр хүндийг тив, дэлхийд дуурсгасан Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа, нийслэлийн иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд ухамсарт амьдралаа зориулж, эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын гавъяат эмч Г.Батчулуун нарын  хөдөлмөр, зүтгэлийг  өндрөөр үнэлж,  нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнаж байгаа юм.

Шагналыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг  дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар гардуулан өгч, баяр хүргэлээ.


МУГТ Д.Сумъяаг "Хангарди" одонгоор шагналаа  
Үзсэн: 769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.179.23.xxx] 2016-10-29 15:30
хүүеэ Сумьяа юун шагнал энэ тэр болоод явчихваа, Их дуулгын барилдаандаа яваагүй юм уу, Эсвэл ингээд барилдах аа больж байгаа юм уу,

Бидэнтэй нэгдээрэй