
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Эрдэнэсүрэн нийслэлийн Засаг даргын 2016 аравдугаар сарын 14-ны өдрийн А/727 дугаар захирамжаар шинэчлэгдэн баталсан зөвлөлийн гишүүдийг танилцууллаа.
Зөвлөлийн хуралд оролцсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбооноос иргэний нийгмийн байгууллагуудын хийж хэрэгжүүлсэн ажил болон Засаг даргын 2017 оны төсвийн төсөлд өгөх саналаа танилцуулсан. Мөн өмнө нь уг зөвлөлөөр хэлэлцэгдэж байсан ч хэрэгжээгүй болон цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдод танилцуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулах, газар худалдан авах боломжоор хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ашиглалтад оруулах барилгыг хүлээн авах комиссын бүрэлдэхүүнд тэдний төлөөллийг оролцуулах зэрэг олон санал багтсан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Эдгээр асуудлыг цаашдаа бодлогын хэмжээнд анхаарах ёстой. Тодорхой хуульд заасан журмын дагуу орон сууцны асуудлыг шийдвэрлэх болно. Мөн газар өмчлөлийн асуудал дээр анхааран ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хуралдааны протоколыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь хүргүүлж ажиллах болно” хэмээн хэллээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл хуралдлаа | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.