
Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын анхдугаар бага хурлын нээлт өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болж байна. Уг хуралд манай улсаас Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, Нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Энэхүү бага хурлаар өнгөрсөн онд болсон Дэлхийн гуравдугаар бага хурлаас НҮБ-ын гишүүн 187 орон соёрхон гаргасан “2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн” Азийн бүс нутгийн төлөвлөгөөг батлах, гамшгийн эрсдэлийг бууруулахад улс төрийн дээд түвшний оролцоог хангахын тулд “Делигийн тунхаглалыг” гаргах ач холбогдолтой юм. Азийн сайд нарын анхдугаар бага хурал энэ сарын 5-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Ж.Батбаясгалан Азийн сайд нарын анхдугаар бага хуралд оролцож байна | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.