Шууд Chart

Эзэн Богд Чингис Хаандаа хүндэтгэлтэй хандацгаая

2013-10-24 09:24:23

УРИАЛГА

Гал усны гашуун зовлонг сөрөн тэмцэлдэж Их Монгол Улсаа байгуулсан Эзэн Богд Чингис хааны маань суу алдар 800 жилийг өртөөлөн туулж монгол хүн бүрийн шүтээн, бахархал, омогшил  болсоор энэ цагийн босгон дээр иржээ.
 
Монголын сайхан оронд тэнгэрийн ивээлээр 1990 оны цагаан морин жил Ардчилсан хувьсгал ялж гурван зууныг дамнасан хөрш үндэстнүүдийн дарлал, дарамтаас чөлөөлөгдөж чадсан билээ. Тойгтныг сөгдүүлж, толгойтныг бөхийлгөж  явсан баатарлаг  өвөг дээдсээ тахин шүтэж дээдлэн хүндлэн, үндэснийхээ түүх соёлоо сэргээн, хүн төрөлхтөний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах   боломжийг  энэхүү хувьсгал монгол хүн бүрт өгсөн.
 
Суу алдар нь зуун зуун дамжин бадран мөнхжсөн  Чингис хааны маань нэр эдүгээ цагт ч Монгол цустай хүн бүрийн итгэл үнэмшлийг сэрээн батжуулж, Монгол үндэстний оюун санааны нэгдмэл орон зайг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Их хааны гэрээслэл, айлтгал бүхэн хөх толбот Монголчуудын оюун санааны эв нэгдлийг хангах замаар хөрш үндэстнүүдийн төрийн болон эдийн засаг, соёлын цөмрөлтийг тогтоон барьж үндэсний тусгаар тогтнолыг батлан сахиулах тэнгэрийн зарлиг болж оршсоор байна. Монголын төр , түмэн Эзэн Богд Чингис хаанаа дээдлэн нийслэл хотынхоо төв талбай дээр Их хааны хөшөөт цогцолбор сүндэрлүүлсэн мөн гадны зочид гийчид ирэх үүд хаалга болсон  Буянт-Ухаа онгоцны буудлаа  Их хааныхаа нэрээр нэрлэсэн билээ.

Монгол улсын үе үеийн Ерөнхийлөгч нар ард иргэдтэйгээ хамтран Бурхан Халдун уулаа дөрвөн жил тутам хүндэтгэн тахиж, Эзэн Богдоо Чингис хаанаа бурханчлан тахихаар зарлигдсан. Үндэсний оюун санааны эцэг Эзэн богд Чингис хаанаа шүтэн биширч, итгэл үнэмшил, эр зориг, шударга шулууны эрхэм дээд үлгэр болгож байхад,  энэ сайн үйлстэй зэрэгцэн Их хааны хөрөг дүр, нэр алдарыг архи, тамхины шошго дээр байрлуулж  байгаа нь нэн харамсалтай.

Монголчууд бидний  дээдлэн шүтэж сүсэглэн залбирдаг Эзэн Богд Чингис хааны дүрийг архины шошгон дээр байрлуулах замаар хог шороотой хутган үндэстний хийморь лундаа, цог жавхааг доройтуулж байгааг ойлгон ухаарч шийдвэртэй алхам хийх цаг ирлээ.     Өвөг дээдэс, шүтээн хийморио хог шороотой хутгачихаад сууж буй ард түмэн, үндэстэн энэ дэлхий дээр биднээс өөр байгаа болов уу.

Өнөөдөр Есүс христ, Будда, Мухамед, Күнз нэртэй архи гарч ирсэн бол соёлт хүн төрөлхтөн яаж галзууран  бачуурч, уурлах бол.  Харин бид бурханчлан тахьсан их шүтээн, Эзэн Богд  Чингис хаанаа архины шошгон дээр байрлуулж хогтой хутгачихаад хээв нэг үхэр царайлан зогсох нь юун их эмгэнэл вэ.
Монголчуудын сэргэн мандалт хөгжил дэвшлийн түшиг тулгуур, бидний бахархал омогшилийн эзэн Чингис хааныхаа нэр хүндэд  хүндэтгэлтэй хандахыг Монголын нийт ард түмэнд уриалж байна.


Цахилгаан Тээвэр Компаний Захирал Д.Жаргалсайхан
Нийтэлсэн: Д.Жаргалсайхан

Эзэн Богд Чингис Хаандаа хүндэтгэлтэй хандацгаая   
Үзсэн: 3964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2013-10-24 13:59
манайх дэлхийд хаана ч байхгүй дэлхийн хаан их эзэн ЧИНГИС хааны удамт хүн ард газар шороо өлгий нутаг одоо бүр богд энэ тэрээ гээд бага багаар түүхийг гуйвуулж эхлэж байгаа нь аюул энэ манай жинхэнэ шүтээн их эзэнгээ хүндэтгэхгүй монголын байтугай дэлхийн бүх хүмүүс хүлээн зөвшөөрдөг таньдаа сөгдөн мөргөж тахин шүтээж алдаршуулан явах болно агуу эзнээс мин албаар өндөр майдар гэж хаана ч байхгүй дүрийг монголд босгож хамаг монгол угсааг маан доромжлож байгаа шашинтнууд гэсгээл хүртэх болох вий
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2013-10-24 13:42
Demjij bna
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-24 13:19
mundag hun sh de
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-10-24 12:07
hun torolhtnii hamgiin tom udirdagch.......
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2013-10-24 11:20
тэгээд шууд л архинаас тэр нэрийг нь болье гээд уриалаач дээ, гүрдийгээд л байх юм.
71.61.2.xxx [71.61.2.xxx] 2013-10-24 11:20
Vnen shvv
180.235.164.xxx [180.235.164.xxx] 2013-10-24 09:48
unen shuu Mongolchuudaa.

Бидэнтэй нэгдээрэй