Шууд Chart

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2016-11-09 18:36:27

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд,

-  Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжив. Хэлэлцээрт гарын үсэг зурснаар дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй болох юм.

-  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн журмыг шинэчлэн баталлаа. Дүрмийн шинэчлэлийн гол зохицууулалт нь уг зөвлөл нь Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд ажиллах юм.

-  УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Оюундарь нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд уг төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хэд хэдэн хуультай зөрчилдөж байгаа тул  дэмжих боломжгүй гэж үзэв. 

-  УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулсан Галт зэвсгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн хэд хэдэн саналыг хууль санаачлагчид уламжлахаар болов.


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо   
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй