
Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр "Бөхийн өргөө"-нд боллоо.
Тус барилдаанд Монгол Улсын аварга Ч.Санжаадамба түрүүлж, аймгийн арслан О.Хангай үзүүрлэлээ. Бөхийн барилдааны их шөвөгт Монгол Улсын начин Ч.Ганзориг, Монгол Улсын начин В.Чимэдвандан нар шалгарсан.
“Хантайшир” дэвжээний бөхчүүд 15 жилийнхээ ойд зориулан сайн үйлсийн аян өрнүүлж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт таван сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хандивласан билээ. Мөн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн номын санд бага ангийн хүүхдэд зориулсан 200 ширхэг үлгэрийн ном гардуулан өгсөн юм.
“Хантайшир” дэвжээний 15 жилийн ойд зориулсан барилдаанд аварга Ч.Санжаадамба түрүүллээ | ||
Үзсэн: 1939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.