Шууд Chart

Залууст 300 ажлын байр нээлттэй байна

2013-10-25 08:06:00

МЗХ-ны дэргэдэх ” Залуучуудын хөдөлмөрийн төв бирж ” өнгөрсөн 9 сарын сүүлчээр “ Хүний нөөц бүрдүүлэлтийн аян”-г зохион байгуулж ажил олгогч байгууллагуудаас ирсэн байнгын болон цагийн ажлын байранд 400 гаруй  залуусыг зуучилсан. Энэ ажил одоо ч үргэлжилж байна.

 “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д зөвхөн энэ долоо хоногт 300 гаруй нээлттэй ажлын байрны захиалга ирсэн байна. Тодруулбал, худалдагч касс, зөөгч, үйлчлэгч, тогооч, угаагч бэлтгэгч, мэргэшсэн нягтлан, нярав, борлуулагч, ачигч , худалдааны зөвлөхийн ажлын байрын санал ирсэн байна.

Харин барилгын салбарт гагнуурчин, сантехникч, засал чимэглэл, цахилгааны инженер, барилгын туслах ажилтаны ажлын байрны орон тоо эрэлттэй байгаа бөгөөд сонирхож буй залуус тус биржид хандахад  хангалттай юм байна. Мөн долоо хоног бүрийн нэг дэх өдрийг ажлын байрны захиалга авах өдөр болгон зарлаж байгаа тул байгууллагууд  тус өдөрт багтаж захиалгаа өгөхийг уриалж байна. 
 


Залууст 300 ажлын байр нээлттэй байна   
Үзсэн: 1399 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй