
Эрүүл мэндийн сайд, Улсын Онцгой комиссын гишүүн А.Цогцэцэг “Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож, өвөлжилтийн бэлтгэл байдлыг дараах чиглэлээр хангаж буйгаа танилцууллаа. Үүнд:
- Эмнэлэг, эрүүл мэндийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх
- Ханиад томууны дэгдэлтээс ард иргэд, бага насны хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэргэжлийн эмчийн зөвлөгөө, сэрэмжлүүлгийг явуулах
- Аймаг, сум, дүүрэг, багийн төвөөс алслагдмал, тээврийн хэрэгсэл очиход хүндрэлтэй газар өвөлжиж, амьдарч буй айл, өрхийн бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг шинэчлэх
- Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгсэл, шатахууны бэлэн байдлыг хангуулж, эм тарианы нөөц бэлтгэж, удирдлага зохион байгуулалтаар хангах
Ийнхүү Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга У.Хүрэлсүх Өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, Шуурхай бүлэг томилох тухай тушаалыг гарган, холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.
Эх сурвалж: ЭМЯ
Эрүүл мэндийн салбар өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.