Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” үндэсний арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна.
Тус хөтөлбөр нь залуучуудын хөдөлмөрт хандах эерэг хандлага, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөдөлмөрийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, эх орондоо тогтвортой, бүтээмжтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд зохион байгуулагдсан “Говийн бүсийг өдөрлөг” арга хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан оролцож, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ур чадвар, бүсийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, оролцогчидтой санал солилцлоо.
Арга хэмжээний үеэр
Залуучуудад зориулсан хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ
Ажил, мэргэжлийн зөвлөгөө
Ур чадвар хөгжүүлэх боломжууд, Залуучуудын оролцоог дэмжсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


| “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” өдөрлөг арга хэмжээ боллоо | ||
| Үзсэн: 81 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.