Тайванийн Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Ван Кай-Ю, дэд консул Софи Жан нар энэ сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зочилж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тэргэнцэр болон туслах хэрэгслийг хандивлалаа.

Тайванийн иргэдийн халуун сэтгэлийн хандив болох энэхүү хэрэгслийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах тэргүүтэй удирдлагын баг, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хүлээн авсан бөгөөд чин сэтгэлийн талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

усламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тэргэнцэр болон туслах хэрэгслийг ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн мэс заслын тасагт хуваарилахаар болсон байна.
Яаралтай тусламжийн тасагт өдөрт 450-500 орчим хүн үйлчлүүлдэг ГССҮТ-ийн тусламж үйлчилгээний чухал хэрэгслийн нэг болох тэргэнцрийн тоог нэмж, шинэчилснээр мөчдийн хугарал, тулгуур эрхтний гэмтэл, хүнд бэртэлтэй үйлчлүүлэгчид үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.
| Тайванийн тайпэйн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газраас ГССҮТ-д тэргэнцэр, туслах хэрэгслийг хандивлалаа | ||
| Үзсэн: 65 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.