Хэнтий аймгийн Чингис хотод нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд болох Монгол Улсын АШТ-д эрэгтэй 212 , эмэгтэй 105 нийт 317 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэй жингүүдээс хамгийн олон тамирчидтай жин бол 60кг бол эмэгтэй жин дээр 48кг хамгийн олон тамирчидтай жин байна.
Өнөөдөр үдээс хойш 15 цагаас сугалаа гарч маргааш өглөө 9 цагаас эхний өдрийн хэсгийн барилдаанууд эхлэнэ харин финалын барилдаанууд 16 цагаас эхлэх юм .
Маргааш буюу эхний өдөр эрэгтэй 73 , 90 , -100 , +100кг , эмэгтэй 57 , 70 , -78 , +78кг гэсэн жингүүд барилдах бол 2 дахь өдөр эрэгтэй 60 , 66 , 81 , эмэгтэй 48 , 52 , 63кг жингүүд барилдана.
Хамгийн сүүлийн өдөр бол холимог багийн УАШТ-тай өдөр 73 , 90 , +90 , 57 , 70 , +70кг гэсэн жингүүдээр үзэж аваргуудаа тодруулна.
| Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ | ||
| Үзсэн: 155 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.