
Өнөөдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт хүндэрч, зуд, үер болон болзошгүй гэнэтийн аюул, байгаль цаг уурын бэрхшээл тохиолдож болзошгүй энэ өдрүүдэд ашиглалт болон гүйлтийн нормын хугацаа дууссан, эвдрээд зогссон, нэн яаралтай машин хэрэгтэй зарим сумын түргэн тусламжийн автомашины асуудлыг шийдлээ.
Сумдын эмнэлэгт туулах чадвар сайтай УАЗ маркын 22 автомашиныг яаралтай олгож, хөрөнгийг 2017 оны төсвийн багц, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.
Сумдын эмнэлэгт 22 автомашиныг яаралтай олгохоор болов | ||
Үзсэн: 1291 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.