Шууд Chart

Иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол иржээ

2016-11-23 18:05:16

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд,

-  Хөрс, бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж хэд хэдэн саналыг уламжлахаар болов.

-   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас  2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг тус  тус  баталлаа.

-   Монголын оюутны спортын IY их наадмыг 2017 онд орон даяар зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол баталлаа.

-   Энэ оны гуравдугаар улиралд Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн удирдлагад хандан иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол, санал хүсэлт ирсний 37 мянга гаруйг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байна. Энэ нь 95 орчим хувьтай гэсэн үг юм. Иргэдийн дийлэнх нь нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.


Иргэдээс 40 орчим мянган өргөдөл, гомдол иржээ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй