Шууд Chart

Токиогийн олимпын наадмын зардал дахин өсөж магадгүй

2016-11-24 11:56:56

2020 оны Олимпын наадмыг зохион байгуулах зардал анх Токио зохион байгуулагч хотоор өөрийгөө танилцуулах үед зарласан хэмжээнээс 2.5 дахин өсөж магадгүй болоод байна. Токиогийн олимп зохион байгуулах хорооны энэ сарын гаргасан хамгийн сүүлийн тооцоогоор олимпын зардал 2 триллион иен буюу 18 тэрбум америк доллар байгаар дүн гарчээ. Зардал шингэх гол салбарууд болох спортын цэнгэлдэх хүрээлэн барих, аюулгүй байдал хангахад наад зах нь 11 тэрбум америк доллар зарцуулахаар тооцоо гарсан аж.

Энэ 11 тэрбум америк долларын төсөвт тамирчдын хотхоны үйл ажиллагааны зардал болон бусад салбарын төсөв багтаагүй юм. Токиогийн олимп зохион байгуулах зардал анх Токио хот олимп зохион байгуулах хотод өрсөлдөх үед 7.2 тэрбум америк доллар байсан. Гэвч энэ зардалд олимпын аюулгүй байдал, тээвэр дэд бүтэц, болон бусад салбарын зардлыг оруулаагүй, буруу тооцоолсон байна гэж Токиогийн олимп зохион байгуулах хорооноос дүгнэлт гаргасан юм.

Одоо тус хороо олимпын зардлыг 18 тэрбум  америк доллараас бууруулах боломжийг судлахаар засгийн газар болон Олон улсын олимпийн хороотой уулзаж, хэлэлцэж байгаа юм. Өнгөрсөн 9 дүгээр сард Токиогийн засгийн газрын судалгааны баг 2020 оны Токиогийн олимпын наадмын зардалд 27 тэрбум америк доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоог гаргаж танилцуулж байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиогийн олимпын наадмын зардал дахин өсөж магадгүй   
Үзсэн: 2825 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй