Шууд Chart

ХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцов

2026-08-25 17:03:48

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэд захирал Ugochi Daniel-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Dr.Yoko Fujimura, Төслийн ажилтан Б.Дөлгөөн нар оролцов.

Талууд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа болон үндэсний холбон зуучлах тогтолцоо, Хилийн нэгдсэн удирдлага болон баримт бичгийн аюулгүй байдал, хилийн засаглалын шинэчлэл, аяллын болон иргэний бүртгэл баримт бичгийн аюулгүй байдал, иргэний бүртгэл болон бүртгэлийн мэдээллийн удирдлагын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудтай хилийн засаглал, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Цаашид техникийн хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ гэж ХЗДХЯ-наас мэдээллээ.  


ХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцов  
Үзсэн: 104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй