Шууд Chart

COP17 хурлын 10 хоногийн хугацаанд 1200 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

2026-08-26 16:27:16

 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 10 дахь өдрөө үргэлжилж байна.  Олон улсын томоохон хурлын үеэр гадаад, дотоодын төлөөлөгч, оролцогчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс  эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг бүрэн хангаж  цэнхэр болон ногоон бүсэд эмнэлгийн тусламжийн 4 цэг ажиллаж байгаа.

Тодруулбал, УНТЭ, УХТЭ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, НТТТ-ийн эмч эмнэлгийн ажилчид  СОР17 хурлын оролцогч, төлөөлөгч, зочин, ажилтан, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

Хурлын өдрүүдэд эмнэлгийн баг газар дээр нь үзлэг, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд анхан болон яаралтай тусламжийг цаг алдалгүй үзүүлэн ажиллаж байгаа аж.

Монгол-Японы эмнэлгээс COP17 бага хурлын талбар дахь Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламжийн 2 цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн 2 баг, бүрэн тоноглол бүхий түргэн тусламжийн 2 машинтай ажиллаж байна.


Эмнэлгийн явуулын баг нь яаралтай нөхцөл байдалд бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй

УХТЭ-ийн Яаралтай тусламжийн эмч С.Одончимэг “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал эхэлсэн өдрөөс эхэлж эмнэлгийн дөрвөн цэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 1200 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин явуулын баг аюулгүй багц, нийслэлийн түргэн тусламжийн бэлэн байдлыг хангаад ажиллаж байгаа хүмүүстэй нийлээд 60 гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна.

СОР17 хуралд олон орны төлөөлөгч оролцож байгаа. Тэр дундаа Африкийн орны хүмүүс нэлээд оролцож байна. Манай орны уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаан хуралд оролцож байгаа хүмүүсийн хувьд харшил хөдлөх, амьсгалын халдвар болон ханиад хүрэх эрсдэл нэмэгдэж байна. Мөн хоол хүнс тохирохгүй байдлаас болж гэдэс хямрах шинж тэмдэг илэрч байна. Мөн бэртэж гэмтэх тохиолдол гарч байна. Мөн иргэд хувьд явуулын цэгээр үйлчлүүлж байна. Явуулын баг нь яаралтай нөхцөл байдалд бэлэн байдлыг хангаж ажиллаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй”гэлээ.

 

Ногоон бүсэд  УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна. Эмнэлгийн тусламжийн цэг 5 эмч гурван сувилагч эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр 1 эмнэлгийн нэгж, 2 хөдөлгөөнт эмнэлгийн баг, дүрс оношилгоо болон лабораторийн хэсгийг ажиллуулж байгаа аж.

Нийтэлсэн: COP17 Mongolia

COP17 хурлын 10 хоногийн хугацаанд 1200 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ  
Үзсэн: 52 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй