Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр /2026.08.26/ “Газар ба хүн төвт өдөр” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.
COP17-ын хүрээнд Рио конвенцуудын уялдаа холбооны асуудлаар Өндөр түвшний яриа хэлэлцээ боллоо.
Улс төрийн үйл явцыг бодит үйл ажиллагаанд шилжүүлэх зорилгоор Рио конвенцуудын гурван даргалагч талын одоогийн болон дараагийн удирдлагууд UNCCD COP17-ын үеэр уур амьсгал, биологийн олон янз байдал, газрын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх Өндөр түвшний яриа хэлэлцээ зохион байгууллаа.
Үүнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож үг хэллээ. Тэрбээр “ Гурван конвенцын энэ хэмжээ хамгийн чухал . Бүгдээрээ хамтарч хийх чухал. Бодлого хувьд нэг чигт байх ёстой. 2026 онд гурван СОР болж байгаа нь онцлог юм.
Бид тулгарч байгаа асуудлыг хамтарч шийдэх ёстой. Энэ онд гурван СОР болж байгаа үед бодит үр дүнг бий болгох нь хамгийн чухал. Ирээдүй төлөө хамт явах чухал. Дэлхийн хэмжээ Рио конвенцуудын уялдаа хэлэлцээр хамгийн чухал. Хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх газрын доройтлын асуудал дээр анхаарах.
Мөнх бүтэц зохион байгуулалт хамгийн чухал. Бид энэ хэлэлцээрт хэрхэн орох бэ гэдэг чухал гадна бидний ойролцоо ч гэсэн чухал байх ёстой” гэдгийг онцолсон юм.
Энэхүү яриа хэлэлцээ нь Турк Улсын удирдан хэрэгжүүлэх COP31-ын Даргаллын үйл явцыг эхлүүлж, санал болгож буй Рио конвенцуудын уялдаа холбооны үйл ажиллагааны бүлгийг байгуулахад чиглэж байгаа аж.
Уг үйл явц нь сонирхсон улс орон, түншүүдэд улс орнуудын сайн дурын, санаачилгад тулгуурласан бүлгийг хамтран боловсруулахад оролцох боломж олгох бөгөөд уг бүлгийг UNFCCC COP31-ын үеэр Анталья хотноо албан ёсоор эхлүүлэхээр зорьж байгаа юм байна.
| COP17: Рио конвенцуудын уялдаа холбооны асуудлаар өндөр түвшний яриа хэлэлцээ боллоо | ||
| Үзсэн: 80 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.