НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр “Усны өдөр” сэдэвчилсэн хуралдаанаар үргэлжилж байна.
Энэ арга хэмжээ нь “Цэнхэр бүс”-ийн Засгийн газрын үзэсгэлэнгийн талбайд болж байна.
Усны өдрөөр үргэлжилж, усны аюулгүй байдал, гангийн тэсвэржилт, ус-газрын нэгдсэн менежмент, санхүүжилтийн шийдлүүдийг хэлэлцэж байна.

Өнөөдрийн хуралдаан “Ус, газар, байгаль орчны талаарх ойлголт: байгалийн тогтолцоо, шинжлэх ухаан, нийгмийг уялдуулах нь”, “Ус, бүсчилсэн хөгжил ба эдийн засгийн тусгай бүс”, “Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” зэрэг сэдвээр үргэлжилж байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянаас зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр "Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтүүд усны гаралтай байгаль цаг уурын аюултай үзэгдлийн тоо тогтмол нэмэгдэж, нийгэм, эдийн засгийн тогтвортой асуудал дээр сөргөөр нөлөөлж байгаа. Тухайлбал, үер усны аюул байна. Мөн сүүлийн жилүүдэд ган, зудын давтамжууд нэмэгдэж байгаа.
Монгол Улсад тохиолдсон зудын давтамж хоорондын хугацаа ойртож 1944-1980 оны хооронд 9-10 жил, 1981-2000 оны хооронд 7-8 жил, 2001-2025 оны хооронд 3-5 жилийн давтамжтай болж байна.
Ард иргэд ган, зудыг даван туулах чадамжийг бэхжүүлэх нь чухал юм. Ганаас болоод бэлчээрийн доройтол бий болж байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр бусад орнуудтай туршлага солилцож байна. Бусад орнууд гангын эрсдлээс сэргийлэхээр ямар арга хэмжээ авч байгаа тал дээр яриагаа нэгтгэнэ. Манай улстай байгаль орчноор ижил төстэй уур амьсгалтай газар бол Өвөрмонгол юм. Энд бэлчээрийн менежментийг хэрхэн зохицуулж байна. Зудын эрсдлийг даван туулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа талаар туршлага солилцож байна.
Нийслэл Улаанбаатар хотын хүрээнд үерийн эрсдэл өндөр. Энэ нь хот төлөвлөлтэй шууд холбоотой. Мөн замбараагүй газар олголттой холбоотой байгаа. Бидний судалгаагаар 2500 айлыг нүүлгэн шилжүүлэх эрсдэлийг бууруулах шаардлагатай. Мөн ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах зэрэг асуудал хамгийн чухал юм. Гаймшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээг Онцгой байдлын газар мэргэжлийн байгууллага буюу олон улсын байгууллагатай хамтарч гаргадаг юм” гэдгийг онцолсон юм.
| Г.Ариунбуян: Сүүлийн жилүүдэд ган, зудын давтамж нэмэгдэж байгаа | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.