Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Италийн Байгаль орчин, эрчим хүчний аюулгүй байдлын яам хамтран “Тэсвэртэй байдлыг бэхжүүлэх байгальд суурилсан шийдлүүд” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгээр уур амьсгалын өөрчлөлт, ган, усны хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад байгальд суурилсан шийдэл (NbS)-ийг дэд бүтэц, газар ашиглалт, усны менежменттэй уялдуулах боломжийг хэлэлцэв.
Мөн Монголын “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” (NbS4SI)-ыг танилцуулж, Италийн NbS-IA санаачилгатай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан бөгөөд хоёр улсын Засгийн газар байгальд суурилсан шийдлийн хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдлийг танилцууллаа.
Монголын NbS4SII санаачилга нь 2030 он гэхэд 40–50 улсад байгальд суурилсан шийдлийг дэд бүтцийн төлөвлөлт, улсын хөрөнгө оруулалт, зохицуулалт болон худалдан авах үйл явцад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| Итали улстай байгальд суурилсан шийдлийн хамтарсан мэдэгдлийг танилцууллаа | ||
| Үзсэн: 61 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.