Шууд Chart

Өнөөдөр “Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт болно

2013-10-26 08:52:48

Монголын Залуучуудын Холбоо, Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж, Хөдөлмөрийн яамтай хамтран “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийг  зуны хоёр сарын турш амжилттай хэрэгжүүлээд байгаа бөгөөд энэхүү төслийн чуулга уулзалтыг өнөөдөр буюу 10 сарын 26 нд 10 цагаас Төрийн ордны их танхимд хийх гэж байна.  Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Сумын залуус” , “Ажлын гараа” , “Цагийн ажил” төслийг амжилттай хэрэгжүүлсэн билээ.

Дээрх  гурван төслийн хүрээнд нийтдээ 3000 гаруй залуусыг хамарч, ажлын байраар ханган ажилтай, орлоготой болгосон байна. Уг чуулга уулзалтанд “Сумын залуус” “Ажлын гараа” төсөлд хамрагдсан 800 гаруй залуус оролцож зуныхаа амралтыг үр бүтээлтэй, хөлс хүчээ гарган ажилан хөдөлмөрийн амт шимтийг хэрхэн  мэдэрсэн талаарх арга, туршлагаа солилцон  хэлэлцэх гэж байна. Мөн энэхүү чуулга уулзалтаар “Сумын залуус” төслийн 21 аймгийн шилдэг 4 БЭРХ багуудын тайлан, “Ажлын гараа” төслийн ГАВШГАЙ 15 залуусын бүтээн байгуулалтанд ажилласан болон 21 аймагт жишиг өвөлжөө барьж байгуулсан ажлын тайлантай танилцах, ажил хөдөлмөрөөрөө шалгарч бусдыгаа манлайлан ажилласан шилдэг залуусыг шагнаж урамшуулан үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой юм.

Тус уулзалтанд Монгол Улсын Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П. Цагаан, Монгол Улсын Их хурлын гишүүн Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Монгол Улсын Их хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ, Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар хүрэлцэн ирэх юм байна. 
 


Өнөөдөр “Ажилтай, орлоготой Монгол залуу” чуулга уулзалт болно   
Үзсэн: 1486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй