
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд,
- Бүгд Найрамдах Хорват Улс нь Европын Холбооны гишүүн улс болсонтой холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколыг батлав. Ингэснээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, нийгэм, байгаль орчин, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал зэрэг салбарт эрчимжүүлэх эрх зүйн суурь тавигдаж байна.
- Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг ирэх оны нэдүгээр улиралд багтаан улсын хэмжээнд зохион байгуулахаар болов.
- Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо | ||
Үзсэн: 569 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.