Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд

2016-12-01 14:25:46

12 дугаар сарын 1-ний энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе. 

1.    2010 оны энэ өдөр Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаагаа ДОХ-той өвчтөнийг эмчилж чадсан байдаг.  Гэхдээ энэ нь огт санамсаргүй тохиолдол байжээ. Берлин хотод  амьдардаг АНУ-ын иргэн, 42 настай Тимоти Рэй Браун гурван жилийн өмнө цусны хорт хавдраар өвчилж, нэгэн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Хожим тэр залуу бас ДОХ-ын халдвар тээгч болохыг нь мэджээ. Түүнд нугас шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа хийсэн байна. Германы эмч нар үхэлд хүргэдэг өөр нэгэн өвчин туссан хүнийг эмчлэх явцдаа санамсаргүйгээр түүний бие дэх ДОХ-ын вирусыг устгасан байна.  Мэдээллийг хэвлэлээс нууцалж байсан тул олон нийтэд тэр бүр түгэн дэлгэрээгүй байна.



2. 1995 оны 12-р сарын 1-ний өдөр АНУ-ын алдар дуучин хүмүүсийн сэтгэл зүрхний хамгийн уянгалаг намуухан гайхамшигтай хоолойтой гэгддэг Frank Sinatra-ын эд зүйлийг дуудлага худалдаанд оруулж нийтдээ 2,072,000 сая ам.доллараар зарж байжээ. Түүний дуулсан дуунаас хүмүүсийн сэтгэлд хамгийн их хүрсэн гайхамшигтай дуу нь “My Way” буюу “Миний заяа тавилан” гэдэг нэртэй уран бүтээл юм.

 

3. 1994 оны 12-р сарын 1-ний өдөр Хип Хоп урлагийн  эцэг гэгддэг америкийн баруун эргийн гэдэг тодотголтой Tupac Shakur гэмт хэрэгт буруутгагдаж байжээ. Учир нь тэрээр зочид буудалд нэгэн бүсгүйд хүч хэрэглэн бэлгийн дур сонирхолоо гүйцээсэн гэдэг үндэслэлээр яллагдаж байжээ.

 

4. 1982 оны 12-р сарын 1-ний өдөр Алдарт поп хөгжмийн хаан домогт Майкл Жексоны Триллер цомог худалдаанд гарч байжээ. Улмаар энэ цомог нь  ашиг орлого болоод хамгийн олон хувь борлогдсон цомгоор шалгарч байсан түүхтэй.

 

5. 1925 оны 12-р сарын 1-ний өдөр эрдэмтэн Martin Rodbell  АНУ-д төржээ. Тэрээр биохимич мөн молекул судлаач эрдэмтэн байсан бөгөөд биологийн ухааны судалгаагаараа G-уургийг тодорхойлж гаргасан ажлаараа дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн юм.

 

6. 1941 оны 12-р сарын 1-ний өдөр анхны иргэний агаарын тээврийг үүсгэн санаачилж байжээ. Ингэснээр хол газрууд руу тээвэр хийх анхны гараагаа тавьж байжээ. Үүнээс хойш дэлхийн олон улсд агаараар иргэний тээвэр хийж эхэлсэн түүхтэй.

 

7. 1941 оны 12-р сарын 1-ний өдөр Их Британчууд Малайз руу довтолсон Японы эмпиралистуудын эсрэг дайтна гэдгээ зарлаж байжээ. Учир нь Малайз нь урд өмнө нь Английн колони байсан учраас Малайзын тусгаар байдлын асуудал дээр англичууд туслана гэдэг хамтын ажиллагааны гэрээтэй байжээ. Нөгөө талаасаа Малайз нь Ази, Номхон далайн чухал байршилтай газар байсан юм.
 

8. 1934 оны 12-р сарын 1-ний өдөр дэлхий социолист удирдагч Иосеф Сталиний шадар туслах Сергей Кировын аминд халдаж байжээ. Түүнийг зарим түүх судлаачдын үзэж байснаар Сталинийг унагаж төрийг авах гэж байсан нь мэдэгдсэн учраас хөнөөсөн гэж үздэг.

 

Эх сурвалж: http://mtuugii.blogspot.com/


Энэ өдөр дэлхийн түүхэнд   
Үзсэн: 1590 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй