Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу нийслэлийн Байгаль орчны газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Туул голын сав газрын захиргааны улсын байцаагчид Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Дунд гол орчимд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтаар Нарны хороолол орчимд төсөл хэрэгжүүлж буй “Лонсин Монголиа” ХХК нь барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос, маслотай хөрсний усаа Дунд гол руу шавхаж байсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо.
Мөн тус компани нь ус ашиглуулах дүгнэлт, ус шавхан зайлуулах зөвшөөрөл, холбогдох гэрээг байгуулаагүй байсан зөрчил илэрсэн. Иймээс Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

| Дунд гол руу техникийн бохирдолтой хөрсний ус шавхсан зөрчлийг илрүүлж, таслан зогсоолоо | ||
| Үзсэн: 164 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.