Шууд Chart

“Дугуйтай Санта” сайн үйлсийн аян 4 дэх жилдээ...

2016-12-21 11:13:04

Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв, “Оргил дугуйн клуб хамтран “Дугуйтай Санта-2016” сайн үйлсийн аяныг 12 дугаар сарын 25-нд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

2013 оноос эхлэсэн уг аян  “Халуун сэтгэлээр Хайртай багачууддаа” уриан доор жил бүр  сайхан сэтгэлт хүмүүсийн чин сэтгэлийн бэлгийг нийгмийн эмзэг бүлгийн бяцхан дүү нартаа гардуулж баяр хөөр, урам зориг өгдөг билээ.  

Тэгвэл энэ удаад “Дугуйтай санта” нар “Санта бидний сэтгэлийн бэлэг” гэсэн уриан доор нэгдэн Монгол Улсын Тусгай дунд сургууль болох 29 дүгээр сургуулийн дотуур байрны 200 гаруй сурагчдад  сэтгэлийн бэлгээ хүргэхээр болжээ. Тус сургуулийн дотуур байранд 21 аймаг, алслагдсан дүүргийн болоод амьдралын түвшин доогуур хүүхдүүд амьдардаг учир тэдгээр хүүхдүүдэд итгэл найдвар, урам зориг өгч, ирэх жилийн сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсэхээр “Дугуйтай Санта” нар ажилдаа орсон байна. Мөн уг аяныг дэмжин, хамтран ажиллах албан байгууллага, хувь хүмүүст нээлттэйг зохион байгуулагчид дуулгалаа.


“Дугуйтай Санта” сайн үйлсийн аян 4 дэх жилдээ...  
Үзсэн: 1597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй