
Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан өнгөрсөн 2016 оны арванхоёрдугаар сарын 29-нд болсон билээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдсан шигшмэл хүчит бөхийн уг барилдаанд Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спортын хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, Монгол Улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд түрүүлсэн Монгол Улсын арслан Р.Пүрэвдагвад өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан үүрд хадгалагдах цом гардуулан өгч, амжилт хүслээ.
Арслан Р.Пүрэвдагвад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит үүрд хадгалагдах цом гардуулав | ||
Үзсэн: 1401 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.