Шууд Chart

Усайн Болтын нэг алтан медалийг хураалаа

2017-01-26 18:03:46

Энэ цаг үед дэлхийн хамгийн хурдан хүн хэмээн нэрлэгдэж байгаа Ямайкын алдарт тамирчин Усайн Болт олимпийн наадмаас хүртсэн есөн алтан медалийнхаа нэгийг хураалгахаар болсон байна. "Бээжин-2008" зуны олимпийн 29-р наадмын 4x100 метрийн буухиа төрөлд Ямайкын багийн хүртсэн алтан медалийг ОУОХ, ДДЭА-аас хүчингүйд тооцсон байна. Учир нь тус буухиад Ямайк улсыг төлөөлөн уралдсан 4 гүйгчийн нэг Неста Картераас допинг илэрчээ. Үүнээс болж Усайн Болт, Асафа Пауэль, Майкл Фретер гэсэн бусад 3 тамирчин нь хохирч, ийнхүү медалиа хураалгаж байна. 2008 онд Ямайкын тамирчид 37.10 секундын хугацаанд нйит замыг туулж, дэлхийн дээд амжилтыг шинэчилж байсан юм. Усайн Болтын хувьд сүүлийн 3 олимп дараалан 100 болон 200 метр, 4х100 метрийн буухиа гэсэн 3 төрлөөс алтан медаль хүртэж, нийтдээ 9 алтан медаль хүртсэн амжилтад хүрсэн билээ. Ийнхүү 2008 оны зуны олимпийн наадмын 4x100 метрийн буухиа төрлийн алтан медалийг Ямайкчуудын оронд Тринадад ба Тобага улсын хөнгөн атлетикчид хүртэхээр болжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Усайн Болтын нэг алтан медалийг хураалаа  
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй