Шууд Chart

"Токио-2020" зуны олимпийн наадмын медалийг хуучин гар утас ашиглан хийнэ

2017-02-03 14:36:18

"Токио 2020" зуны олимпын 32 дахь удаагийн наадам болон паралимпийн наадмын тамирчдад гардуулах медалийг хуучин гар утас болон бусад гэр  ахуйн цахилгаан хэрэгсэл ашиглан бүтээхээр болжээ. олимпын наадамд тамирчид нийт 5000 багц медалийн төлөө өрсөлддөг. Энэхүү багц медалийг урлан бүтээхийн тулд ойролцоогоор 8 тонн орчим алт, мөнгө зэрэг үнэт металиуд ордог.

Үүнээс 40 кг алт, 2920 кг мөнгө болон 2994 кг хүрлийг хуучин гар утас болон цахилгаан хэрэгслээс авахаар тооцоолжээ. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс эдгээр үнэт металыг хуучин гар утас болон гэр ахуйн цахилгаан хэрэгслээс гарган авах санаа гаргасан байна. Тиймээс олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өөрийн улсын ард иргэддээ хандаж, хэрэглэхээ больсон хуучин гар утас болон гэр ахуйн цахилгаан хэрэгслээ хандивлахыг уриалжээ. Түүнчлэн, зохион байгуулагчдын зүгээс  ногоон хөгжил, байгальд ээлтэй байдлаар олимпын наадмыг зохион байгуулахыг хичээж байгаа.

Тиймээс ч энэхүү уриалга нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах бас нэг үйл болж байгаа юм. Түүнчлэн эдийн засгийн хувьд ч ихээхэн хэмнэлттэй, наадмыг зохион байгуулах төсвийг бууруулахад томоохон дэмжлэг үзүүлнэ хэмээн тооцоолж байна. Мөн энэхүү хандивын аян нь Японы иргэн бүр тэр дундаа хүүхэд залууст олимпын медаль хийхэд өөрийн хувь нэмрээ оруулж, гар бие оролцсон хэмээх сайхан дурсамж болохыг ч албаныхан хэлж байгаа юм. Өнгөрсөн жил зохион байгуулагдаж байсан Рио Де Жанейрогийн олимпын наадмаар ч гэсэн дахин боловруулах материал ашигласны үндсэн дээр 35 сая америк доллар зарцуулах төсвийг 21 сая америк доллар болтол хэмнэж чаджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Токио-2020" зуны олимпийн наадмын медалийг хуучин гар утас ашиглан хийнэ   
Үзсэн: 1754 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй