
Монголын Залуучуудын Холбоо V их хурлаа угтан 21 аймгийнхаа залуустай уулзаж, тэдний санаа бодлыг сонсохын зэрэгцээ ээлжит чуулганыг зохион байгуулж байгаа.
Энэ удаагийн чуулган энэ сарын 3-нд Говьсүмбэр аймагт боллоо. Чуулганд 130 гаруй залуу оролцож, өөрсдийн санал хүсэлтээ илэрхийлэн улмаар залуучуудын холбооныхоо тэргүүлэгчийг сонгожээ.
Ингээд аймгийн залуучуудын холбооны тэргүүлэгчээр Д. Сүрэнжав сонгогдож 17 тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн 3 гишүүн сонгожээ.
Шинээр сонгогдсон аймгийн тэргүүлэгч гишүүд аймгийнхаа залуучуудын холбооны үйл ажиллагааг улам идэвхтэй үргэлжлүүлж, амжилттай ажиллахаа онцолжээ.
Говьсүмбэрийн залуус чууллаа | ||
Үзсэн: 1550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.