Шууд Chart

Нүүдлийн үзэсгэлэн Орхон аймагт үргэлжилж байна

2017-02-15 17:37:56

Монголын уран зургийн галерейн сан хөмрөг дэх хосгүй үнэт гурван бүтээл эх хувиараа анх удаа орон нутагт буюу Орхон аймагт нүүдлийн үзэсгэлэнгээр дэлгэгджээ.

Дээрх аймгийн зураачдын холбооны санаачлагаар аймгийн ИТХ-ын нэрэмжит төрөлх орхон аймаг түүх соёл уламжлал бидний бахархал сэдэвт аяны хүрээнд монголын уран зургийн галерейн нүүдлийн үзэсгэлэн УСО-ны арт галерейд зохион байгуулагдаж байна. Нүүдлийн үзэсгэлэнд Монгол Улсын төрийн хошой шагналт, ардын зураач, урлагийн гавьяат зүтгэлтэн О.Цэвэгжавын “Азарганы ноцолдоон”, төрийн шагналт, ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа”, Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч” гэсэн гурван хосгүй үнэт алдартай уран бүтээл эх хувиараа анх удаа Орхон аймагт дэлгэгдэж байгаагаараа онцлог боллоо.

Эдгээр бүтээлийн аюулгүй байдал, тээвэрлэлтийг орон нутгаас батлан дааж, ИТХ-аас тээвэрлэлтийн зардлыг хариуцсан байна.

Тус үзэсгэлэнг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой бөгөөд долоо хоног дэлгэгдэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нүүдлийн үзэсгэлэн Орхон аймагт үргэлжилж байна   
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй