
Холливүүдийн алдрын гудамж жүжигчин Жон Гүүдмэний одоор нэмэгдсэн байна. Холливүүдийн нэрт жүжигчин Жон Гүүдмэн 40 гаруй жил кино урлагийн салбарт ажиллахдаа, хэдэн арван кинонд гайхалтай гол дүрийг бүтээсэн жүжигчин юм. Түүний тоглосон кинонуудаас дурдвал “Хаан Ральф”, “Том Лебовский”, “Арго-ажиллагаа” болон “Розанна” зэрэг цуврал кинонуудыг дурдаж болох юм. Тэрээр өөрийн гарын хээ бүхий таван хошуугаа Холливүүдийн алдрын гудамжинд тамгалан үлдээх ёслолын ажиллагааны үеэрээ хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ.
Тэрээр, би маш их баяртай байна, үүнээс хойш би өөрийгөө Холливүүдийн түүхэнд мартагдахааргүй бичигдэн үлдсэн жүжигчдийн тоонд албан ёсоор тооцож байна, гэж тэрээр хэлсэн байна. Түүнд баяр хүргэхээр Жон Гүүдмэний дотны хүмүүс, найз нөхөд, урлагийн одууд гээд бусад хамтрагчид болон түүний шүтэн бишрэгчид, ихээр цуглажээ. Тэрээр анх 1975 онд кино урлагийн салбарт орж эхэлсэн юм байна.
Сонирхуулахад, АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод байрлах Холливүүдийн алдрын гудамжийг анх 1958 онд байгуулсан юм байна. Тэгвэл тус гудамж дахь таван хошууг тамгалан үлдээдэг талбай багасаж дахин жүжигчний алдрыг хадгалж үлдэх боломжгүй болж байгаа аж. Одоогийн байдлаар, алдрын гудамжинд нийтдээ 2500 гаруй од байдаг.



Холливүүдийн алдрын гудамж жүжигчин Жон Гүүдмэний одоор нэмэгдлээ | ||
Үзсэн: 1792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.