Шууд Chart

Дауны хам шинжтэй, дэлхийн алдартнууд

2017-03-21 12:31:38

Хэдийгээр, дауны хам шинжтэй ч гэсэн, дэлхийд нэр алдраа цуурайтуулж яваа хүмүүсийн талаарх мэдээллийг энэ өдөртэй холбон бэлтгэлээ. Дауны хам шинжийн өвчтэй хүмүүс маш богино насалдаг гэж үздэг. Гэхдээ өнөөдөр манай гарагийн хамгийн өндөр настай  Английн иргэн Кенни Кридж өнгөрөгч сарын 15-нд 77 насны ойн баяраа тэмдэглэжээ.

Түүнийг эмч нар 12 насална хэмээн оношилж байсан хэдий ч, тэрээр энх тунх амьдарсаар, өнгөрөгч 2008 онд дауны хам шинжтэй,  дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйгээр тодорч, Гиннесийн амжилт тогтоож байжээ. Харин дауны синдром өвчтэй, дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэйгээр АНУ-ын Оклохама мужийн иргэн Доллие Гриссом тодорсон байна. Тэрээр энэ жил 74 настай.



Түүнчлэн,  кино дэлгэцнээ өөрийн дүрийг мөнхөлж чадсан, кино цувралын од, телевизийн шоуны одод маш олон байдаг байна. Түүний нэг бол Люк Циммерман юм. Тэрээр “Америкийн өсвөр настнуудын нууц амьдрал” хэмээх цуврал кинонд тоглож, олноо танигдсан жүжигчин. Мөн, Анжела Бачиллер бол Испани улсын түүхэн дэх дауны хам шинжтэй, анхны эмэгтэй зөвлөхөөр сонгогдож, улс эх орноо удирдах үйлст хүчин зүтгэж яваа хүн гэх зэрэг, алдартай зураач, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч гээд, салбар бүрт байгаа дэлхийн алдартнуудыг нэрлэж болохоор байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дауны хам шинжтэй, дэлхийн алдартнууд  
Үзсэн: 2375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Сахиусан тэнгэр [66.181.184.xxx] 2017-03-21 20:56
"Дауны хам шинж" өвчин биш шүү дээ.

Бидэнтэй нэгдээрэй