Шууд Chart

“Соёлын өв-Бидний бахархал” Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн болно

2017-03-30 11:48:15

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 55 жилийн ойн хүрээнд “Соёлын өв - Бидний бахархал” сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааныг нийт ЕБС-иудын сурагчдын дунд зарласан билээ. Тус уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс шалгаруулсан шилдэг 50 бүтээл 2017 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 01-ний өдрүүдэд  Улаанбаатар арт галерей (UB Art Gallary)-н үзэсгэлэнд тавигдана. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа 2017 оны гуравдугаар сар 31-ний өдрийн 11:00 цагт болох бөгөөд шилдэг бүтээлүүдийн шагналыг гардуулна.

Энэхүү үзэсгэлэн нь соёл, урлаг, оюун сэтгэлгээний нандин өв уламжлалаа хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх, үндэсний өв соёлоо хүүхдийн бүтээлээр дэлхий дахинд таниулах зорилготой аж. Өнөөдрийн байдлаар Монголын соёлын биет бус 13 өв ЮНЕСКО-д бүртгүүлээд байна.

Тодруулбал, ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад 7 биет бус өв (морин хуур, уртын дуу, монгол наадам, хөөмэй, шувуулахуй,  монгол гэр, шагайн харваа), Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 6 биет бус өв (тууль, цуур, бий биелгээ, лимбэ, уран бичлэг, ботго авахуулах зан үйл) юм.


“Соёлын өв-Бидний бахархал” Хүүхдийн гар зургийн үзэсгэлэн болно  
Үзсэн: 3655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй