Шууд Chart

Норвеги улс 2020 гэхэд 5G сүлжээг нэвтрүүлнэ

2017-03-30 14:30:00

Норвеги улс 2020 гэхэд үүрэн харилцаа холбооны 5жи сүлжээг эх орон даяараа нэвтрүүлэх болсон тухай тус улсын "Афтеньпостень" өдөр тутмын сонинд бичсэн байна. Тодруулбал, тус улсын үүрэн холбооны оператор "Теленор" компани энэ сүлжээний туршилтыг амжилттай хийсэн бөгөөд өнөөдрийн бидний ашиглаж байгаа интернет хурдаас даруй 100 дахин хурдан юм байна. Түүнчлэн Норвегоор зогсохгүй, Швед, Дани зэрэг улсад 5жи сүлжээг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

5жи нь бүтэн киног нүд ирмэхийн зуур татаж үзэх, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, жолоочгүй авто машиныг удирдлагаар хангах гээд маш олон давуу талтай юм байна. Ялангуяа дэлхийн томоохон авто машин үйлдвэрлэгч компаниуд жолоочгүй авто машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаа энэ үе дээрх сүлжээ нь хамгийн хэрэгтэй зүйлийн нэг яах аргагүй мөн юм.

Зөвхөн Норвеги гэлтгүй БНСУ ирэх 2018 оны өвлийн олимпийн 123-р наадмын үеэр "Самсунг корпораци" 5жи сүлжээг түр хугацаагаар нээхээр ажиллаж байна. Ингэснээр БНСУ 5жи-г нэвтрүүлсэн анхны орон болох юм.

Солонгост 5жи-гийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд тус улс ирэх 2020 он хүртэл 5жи сүлжээг хөгжүүлэхэд 1.5 тэрбум америк долларыг зарцуулахаар төсөвлөсөн байна. Түүнчлэн БНХАУ-ын "Хуавей" компани ч мөн адил Москвагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 5жи сүлжээг нэвтрүүлэхээр бие биеэсээ өрсөн ажиллаж байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Норвеги улс 2020 гэхэд 5G сүлжээг нэвтрүүлнэ   
Үзсэн: 2562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй