
Завхан аймгийн Улиастай сумын хоёрдугаар цэцэрлэг 71 жил гэр цэцэрлэгт үйл ажиллаг явуулсан. Тэгвэл өнгөрсөн онд шинэ байртай болсноороо багтаамж сайтай, тав тухтай орчинд олон үр дүнтэй ажил зохион байгуулж байна. Үүний нэг илрэл нь “Үндэсний уламжлалаа дээдэлье” өдөрлөг бөгөөд энэ жил 170 гаруй хүүхэд, 300 гаруй эцэг эх оролцжээ.
Хүүхдэд багаас нь үндэсний өв соёлыг танин мэдүүлж, өвлүүлэн үлдээх нь чухал. Тиймээс дээрх цэцэрлэгийн гол зорилго үндэсний хувцас, уламжлалт тоглоом наадгай, язгуур урлагаа сурталчилан түгээн дэлгэрүүлэх, эцэг эх, багш, хүүхдийн харилцааг сайжруулахад оршиж байна.
Энэхүү аяныг сарын хугацаатайгаар зохион байгуулж, бүлгүүд жил бүр ээлжлэн хэрэгжүүлүүлэхээр үүрэгдэв.
Энэ жилийн хувьд бага бүлэг нь алаг мэлхий өрөх, шагай няслах, таалцах, морь уралдах зэрэг төрлөөр зохион байгуулж өдөрлөгийн үйл ажиллагаанд таван бүлгийн шилдэг хүүхэд оролцлоо.
Харин эцэг эхчүүдийн дунд язгуур урлаг буюу хөөмий, исгэрээ, бий биелгээ, хулсан хуур, Монгол ардын дуу, асуулт хариулт гэсэн төрөлд тэмцээн зохион байгуулж үндэсний уламжлалаа сурталчилав.
Мөн үндэсний хувцасаараа ижилсэн гоёсон гэр бүлийг шалгаруулжээ.
Завхан аймгийн багачууд өв уламжлалаа сэргээв | ||
Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.