Шууд Chart

“Хуягт сүнс” кино өнөөдөр нээлтээ хийлээ

2017-03-31 11:54:53

“Ghost in the shell” буюу “Хуягт сүнс”  кино дэлхий даяар нээлтээ хийж байна.Тус бүтээлийг 1989 онд гарч байсан “Манга” цувралаас сэдэвлэн бүтээжээ. “Манга” цуврал нь тухайн үедээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс ихээхэн магтаалын үг сонссон. 2014 онд гарсан “Lucy”-ийн үргэлжлэл  “Хуягт сүнс” киноны гол дүрийн робот цагдаагийн дүрд холливудын үзэсгэлэнт жүжигчин Скарлетт Йоханссон тоглосон байна.

Найруулагч Рүперт Сандерс дүүрэн адал явдлаар үргэлжлэх уг бүтээлдээ дорнын соёл тэр дундаа Японы Якуза нарын хувцас хэрэглэл, дүр төрхийг түлхүү шингээж өгчээ. Онцгой чадвартай, хагас хүн, хагас робот болсон хошууч Мира хамгийн аюултай хүчирхэг гэмт бүлэглэлийн мөрөөр орно. Киноны үйл явдал техник технологийн хөгжил дээд цэгтээ хүрсэн 2029 онд өрнөх ба бүх зүйл электрон цахим хэлбэрт шилжин, хүний тархи, бие эд эрхтнүүд хүртэл хиймэл оюун ухаанд шилжжээ.

Технологийн үсрэнгүй хөгжлийг даган хүний тархин дахь мэдээллийг устгах, тархинд хиймэл дурсамж, оюун ухаан суулгах зэрэг олон халдлага газар авна. Түүнтэй тэмцэх есдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн нь дэлхийн хамгийн шилдэг хакеруудаас бүрддэг. Робот, хүн хоёрын холимог хошууч Мира нь хэлтсийн дэд ахлагч ба осолд орсон байхад нь Ханка корпорацийнхан аварч биеийг бүхэлд нь робот болгодог. Гэвч Мирагийн өнгөрсөн дурсамж арилсан тул өөрийгөө хүн аль эсвэл робот гэдгээ ойлгохоо больдог байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Хуягт сүнс” кино өнөөдөр нээлтээ хийлээ  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй