Шууд Chart

Дэлхийн хамгийн залуу симфони оркестрийн удирдаач 11 настай

2017-04-04 07:39:12

Манай гарагийн хамгийн залуу оркестрийн удирдаач өчигдөр тодорсон байна. Тодруулбал, өдгөө 11 настай, Маттю Смит хүү, 75 гишүүний бүрэлдэхүүнтэй Ноттингхам симфони оркестрийг удирдаж, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Йоханн Штраусын төдийгүй дэлхий дахинаа сонгодог урлагийн ноён оргил болсон сор бүтээл хэмээн алдаршсан "Сарьсан багваахай" опереттаг тоглосон байна.

Тоглолт Английн нийслэл Лондон хотын Рояал концертын танхимд энэ сарын 2-ны үзэш болсон бөгөөд, тоглолтыг энэ үдэш 1300 хүн үзэж сонирхжээ. Ийнхүү тэрээр дэлхийн хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй симфони оркестрийг амжилттай удирдсан манай гарагийн хамгийн залуу удирдаачаар тодроод байна. Харин түүний өмнө, 14 настай Жөүс Анжел Салазар хамгийн залуу удирдаачаар тодорч байсан байна.



Смит хүү, Ноттингхам хөгжмийн дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагч бөгөөд, төгөлдөр хуур, бөмбөр, гитар зэрэг хөгжмийн зэмсгүүдийг чадамгай эзэмшжээ. Түүний энэ хөгжмийн авьяас анх 4 жилийн өмнө буюу хүүг 7 настай байхад илэрчээ.

Түүнийг хөгжмийн сургуульд шалгуулах үед, Мэттю зөнгөөрөө л хөгжмийн зэмсгүүд дээр хуруугаа зөв байрлуулж, анхныхаа шалгуурыг амжилттай давжээ. Түүний энэ гайхалтай авьяасыг сургуулийн багш Дерек Уилиямс олж харсан цагаасаа хойш, хүүг бэлтгэж, хөгжмийн зэмсэг зааж, улмаар удирдаач болох бэлтгэлийг хийдэг байжээ. Смит энэ амжилтыг тогтоохын тулд, сүүлийн хэдэн 7 хоногийн турш бэлтгэж, өөрийн тоглох багтайгаа 7 хоногт 1 удаа бүрэн хэмжээний тоглолт хийж, бэлтгэлээ хангадаг байжээ.  






Дэлхийн хамгийн залуу симфони оркестрийн удирдаач 11 настай  
Үзсэн: 1688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [124.158.92.xxx] 2017-04-04 11:22
гайхалтай авьяас
906 [202.180.216.xxx] 2017-04-04 10:38
ХАРУУДЫГ ХҮЙС ТЭМТЭРЧ, ДЭЛХИЙГЭЭС АРЧИХГҮЙ БОЛ ДЭЛХИЙ СӨНӨЖ, ХҮН ТӨРӨЛХТӨН МӨХӨХ ГЭЭД БАЙНА.
зочин [103.23.51.xxx] 2017-04-04 10:22
харууд бол ДОХ

Бидэнтэй нэгдээрэй