Шууд Chart

Ээж аавуудын тоглолт болов

2017-04-05 14:19:37

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүүхдийн зургадугаар цэцэрлэгийн аав ээжүүд жүжигчилсэн тоглолтоор хүүхэд багачууддаа бэлэг барилаа.

Энэхүү тоглолт нь хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийнхээ хөгжлийг дэмжих, мөн зөв Монгол хүүхэд төлөвшүүлэх авьяас, ном хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг байна.

Хүүхдийн насны онцлогт тохирсон, хүүхдийн хүмүүжилд эерэг ач холбогдолтой, сэдвийн дагуу хувцас хэрэгслээ бэлтгэсэн тоглолтоо эцэцг эхчүүд толилуулсан юм.

Мөрөн сумын хүүхдийн  зургадугаар цэцэрлэг зургаан бүлэгтэй. Нийт 274 эцэг эхийн 50 гаруй хувь нь жүжгийн дүрд хувирсан бол үлдсэн нь тайз засал, орчин бүрдүүлэлт зэрэг  бусад үйл ажиллагаанд хамтран оролцов.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ээж аавуудын тоглолт болов  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй