Шууд Chart

Японы эртний шүлгээс сэдэвлэн кино бүтээжээ

2017-04-07 12:40:34

Мянган жилийн түүхтэй эртний Японы уран зохиол, шүлгээс санаа авч кино бүтээгч Макото Шинкай олон мянган Япончуудад найдвар өгөх зорилготой “Чиний нэр” нэртэй цаг хугацаагаар аялагч, уянгалаг хайрын түүхийг өгүүлэх хүүхэлдэйн киног бүтээжээ. Японы алс бөглүү тосгоны Мицуха нэртэй бяцхан охин, Токио хотод амьдардаг өсвөр насны Таки хоёр нэгэн өглөө сэрэхэд  бие нь хоорондоо солигдож сэрдэг. Киноны адал явдал цааш олон сорил, хүнд хэцүү нөхцөлд үргэлжилнэ.

Киног бүтээгч Шинкай нэг зууны өмнө бичигдсэн зүүдэндээ хайртай хүнтэйгээ учирсан ч гунигтай сэрдэг тухай өгүүлэх шүлгээс сэдэвлэн киногоо бүтээжээ. Ноён Шинкай хэлэхдээ “Миний санаа авсан энэ шүлэг хэдийгээр хуучных ч гэсэн, өгүүлэмж нь өнөө цагтай уялдан холбогдоно. Тиймээс би өсвөр насны залуу охид, хөвгүүдэд зориулж киногоо бүтээлээ” гэсэн байна.

Кинонд гарч байгаа хоёр  дүр бодит байдал дээр бие биетэйгээ уулзаагүй ч хэрхэн өөдрөгөөр мөрөөдөж байгаатай адил өнөөгийн Японы хүүхдүүдийг ч бас ирээдүйдээ итгэлтэй, мөрөөдөлдөө хүрэх тууштай байх урам зоригийг киноноос аваасай гэж хүсжээ. ”Чиний нэр” кино аль хэдийн Японы зах зээлд 215 сая долларын ашиг орлогыг олсон. Түүнчлэн АНУ-ын кино театруудаар өнөөдөр нээлтээ хийх гэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы эртний шүлгээс сэдэвлэн кино бүтээжээ  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй