Шууд Chart

Итгэлийн үр дүнд сэтгэл бий болдог

2017-04-07 13:34:15

МЗХ энэ онд “Залуусаа Нэмье” уриан доор нэгдэж,  сар бүр тодорхой уриалга дэвшүүлэн хэлэлцүүлэг өрнүүлж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард залуус  итгэл гэж юу вэ, итгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, хүн өөртөө итгэлтэй байснаар юунд хүрч болох вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцаж, олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш олон залуус санал бодлоо илэрхийлсэн юм.

Харин дөрөвдүгээр сард тэд “Сэтгэл” нэмэх гэж байна. “Сэтгэл Нэмье” аяны зорилго нь сэтгэл гэж юу болох, бид хийж буй зүйлдээ сэтгэлдээ хандсанаар юунд хүрч болох вэ, өөртөө болон бусдад сэтгэлээсээ хандаж чаддаг уу, сэтгэл хаанаас төрдөг вэ, сэтгэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, сэтгэл хоосордог уу зэрэг асуулгыг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж, санаа бодлоо солилцож, сэтгэлийн эрэлд гарцгаах юм.

Та өөртөө сэтгэл гэж юу вэ, би сэтгэлтэй хүн мөн үү, ажилдаа, гэр бүлдээ, өөртөө сэтгэлээсээ ханддаж чаддаг уу зэрэг асуултуудыг тавьж байсан уу?  Хэрэв үгүй бол эдгээр асуултуудыг өөртөө тавьж үзээд, дүгнэлт хийгээд үзээрэй.


Итгэлийн үр дүнд сэтгэл бий болдог   
Үзсэн: 2150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй