Шууд Chart

Чуэ, Жи Хи: Эдийн засгийн тусламж тухайн үедээ дуусдаг бол боловсролд зориулсан тусламж насан туршид нь үлддэг

2017-04-11 11:07:37

Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхэмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн CHOI, JI –HI МЗХ-нд нэг жилийн хугацаанд ажиллахаар ирлээ. Түүний хувьд МЗХ-ны “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллаж, Монгол залууст Солонгос улсын соёл, боловсрол, түүхийн талаар бүхий л төрлийн мэдээлэл өгч ажиллах юм байна.

- Монгол оронд анх ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

- Монгол оронд анх удаа ирж байна. Миний төсөөлснөөс гоё байлаа. Монголд хүйтэн байгаа байх гэж бодож байсан чинь цаг агаар дулаахан гоё байна. Маш их машинтай санагдсан. Ийм их машинтай гэж төсөөлөөгүй. Түгжрэлд санаа зовохгүй гэж бодож ирсэн нь эсрэгээрээ байлаа. Монголчууд маш найрсаг, дотно, тусархуу хүмүүс байдаг юм шиг санагдлаа. Монголын Залуучуудын Холбоонд ажиллах болсондоо баяртай байгаа.

- Койка байгууллагын талаар залууст мэдээлэл өгөөч?

- Койка нь нийгэмд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Монголд эдийн засаг, боловсрол, нийгмийн чиглэлээр түлхүү ажилладаг. Солонгос улсын боловсрол, түүх, соёл урлагийн талаарх мэдээллийг Монголын залууст түлхүү өгөх зорилготой.

- Монголын Залуучуудын Холбоонд ажиллах төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юү?

- Би Солонгос улсын  “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхмийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн хийдэг. Мөн тус сургуулийн номын санг хариуцан ажилладаг. МЗХ-нд “Солонгосын мэдээллийн төв”-д ажиллахаар ирсэн. Монгол залууст ямар төрлийн мэдээлэл, судалгаа, материал хэрэгтэй байгааг эхний ээлжинд судална гэж бодож байна. Дараа нь тэдэнд тохирсон ном, сонин гаргахаар төлөвлөж байна. Монголын залуус Солонгос улсын талаарх мэдээллийг зөвхөн интернэтээр авч байгаа ажиглагдсан. Тиймээс үнэн зөв мэдээлэл багтаасан ном, сонин гаргана . Эдийн засгийн тусламж тухайн үедээ өгөөд дуусдаг бол соёл, боловсролын талаар өгсөн мэдээлэл нь тухайн хүнд насан туршид нь үлдэнэ. 

 


Чуэ, Жи Хи: Эдийн засгийн тусламж тухайн үедээ дуусдаг бол боловсролд зориулсан тусламж насан туршид нь үлддэг  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй