
Өнөөдөр /2017.04.13/ Төрийн ордонд Налайх, Сэлэнгэ, Дархан, Увс, Ховд аймгийн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцсон “Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо.
Чуулга уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан арга хэмжээг нээж үг хэлэхдээ нийгэм, эдийн засаг, төсөв, санхүүгийн байдлын талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр мөн УИХ-ын гишүүний хувьд хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, уг арга хэмжээг зохион байгуулж, оролцож байгаа нийт эмэгтэйчүүдэд амжилт хүсч, оновчтой санал, санаачилгууд гаргахыг уриалан, тэднийг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.
Налайх дүүргийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, “Эмэгтэйчүүд хөгжил” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй чуулганд “Сайн туршлага, сайн үйлс”, “Сайн түншлэл-хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Төгсгөлд нь оролцогчид үг хэлж, санал солилцсоноор чуулга уулзалт өндөрлөлөө.
“Эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулга уулзалт боллоо | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.