Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, БНФУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөхөөр томилогдсон дэд хурандаа Фабрис Моссег хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар шинээр томилогдсон Иргэний аюулгүй байдлын бүсийн зөвлөх, дэд хурандаа Фабрис Моссед ажлын амжилт хүсэж, байгууллагын үйл ажиллагаа болон хоёр орны хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болсон төслүүдийг үргэлжлүүлэх, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Хошууч генерал Г.Ариунбуян БНФУ-аас Монгол Улсад сууж байсан болон суугаа Элчин сайд нар, үе, үеийн бүсийн зөвлөхүүд, тэр дундаа хошууч Кристоф Буманн нарын зүгээс Онцгой байдлын албатай хамтран ажиллаж ирсний үр дүнд төслүүд амжилттай хэрэгжиж, мэргэжлийн сургалт, хамтын ажиллагааны арга хэмжээнүүд зохион байгуулж байгааг онцлон тэмдэглэлээ.
Монгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| Хамтран хэрэгжүүлж байгаа төслийн үр дүн, сургалт, дадлагын талаар танилцууллаа | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.