Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч тээврийн урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд "Аюулгүй зорчъё-Хариуцлагатай тээвэрлэе" аяныг зохион байгуулж байна.
Тээврийн цагдаагийн албатай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Шалгалтаар тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэрлэсэн, MNS 4598:2025 стандартын шаардлага хангаагүй, хурц гэрэлтэй, гэрлийн тохиргоо алдагдсан, нэг тэнхлэгт өөр хээтэй дугуйтай, тоормосны системийн бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрч байна.
Иймд тээврийн хэрэгслийн өмчлөгч, ашиглагчдыг техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалан замын хөдөлгөөнд оролцохыг Зам, тээврийн яамнаас уриалж байна.

| Аюулгүй зорчъё-Хариуцлагатай тээвэрлэе | ||
| Үзсэн: 62 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.