НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Food Systems and Soil Health” буюу “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд” хэлэлцүүлгийг ХХААХҮЯ-наас зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр хөрсний эрүүл мэндийг хамгаалсан тогтвортой хөдөө аж ахуй, бэлчээрийн зохистой менежмент, тогтвортой түүхий эдэд тулгуурласан хүнс, хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг гурван багц 10 сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж, оролцогчдоор хэлэлцүүлж эхэллээ.
Мөн танилцуулгаар үйлдвэрлэлийн нөөцийн үр ашиг, ус, эрчим хүчний хэмнэлт, химийн бодис, хаягдлыг бууруулах, ногоон технологи нэвтрүүлэх зэрэг тогтвортой үйлдвэрлэлийн шийдлийг онцолж байна.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, хоршоодыг орон нутгийн эдийн засаг, ажлын байр, тогтвортой амьжиргааг дэмжихийн зэрэгцээ газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх үйл явцад татан оролцуулах боломж, санхүүжилт болон төрийн дэмжлэгийн асуудлын талаар танилцуулав.
Хэлэлцүүлгийн үр дүнд тулгамдсан асуудлыг тодорхойлж, төр, хувийн хэвшил, жижиг, дунд үйлдвэр, хоршоо, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагын оролцоонд тулгуурласан хэрэгжих боломжтой шийдэл, цаашдын арга хэмжээг нэгтгэн тодорхойлох юм.

| “Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэнд” хэлэлцүүлэг болж байна | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.